Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс уламжлал ёсоор “Хүүхдийн эх хэлний боловсролд” эрдэм шинжилгээний хурлыг Нийслэлийн боловсролын газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол хэл бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо, 21 аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлтэй хамтран 2021 оны 6 сарын 4-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудалд” Монгол хэл бичгийн 1000 багшийн сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтран 2021 оны 5 сарын 26-ны өдрөөс 30-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигийн хүрээнд жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ тэмдэглэлт баярын хүрээнд 2016 оноос эхлэн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэн, монгол хэл, бичгээ хамгаалах, хөгжүүлэх, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулан ажиллаж буй байгууллага хувь хүмүүст өргөмжлөл олгодог уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Ням гаргийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон зарласан.
Улсын хэмжээнд анх удаа Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг энэ оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхлүүллээ.
Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсийн хамт олон монгол бичгээ сурч, өдөр тутмын хэрэглээ болгохоор санаачилга гаргажээ.
Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, аймгийн БСУГ, Ардын багш Д.Төмөр нарын хамтран зохион байгуулж буй монгол бичгийн цахим сургалтад 145 төрийн байгууллагын 3300 гаруй төрийн албан хаагч хамрагдан үндэсний бичгээр уншиж, бичиж сурах үйлд шамдаж байна.
Зохиолч Франц Кафка “Ном бол бидний доторх хөлдсөн тэнгисийг хагалах сүх нь байх ёстой” хэмээн бичсэн бол Стэнфордын профессор Жон Фелстинер өөрийн номын гарчгаараа “Яруу найраг дэлхийг аварч чадах уу?” хэмээн асуусан байдаг.
Орост цөөнх үндэстний алеут хэл мөхлөө. Уг хэлийг мэддэг сүүлчийн хүн Вера Тимошенко нас барснаар энэ хэлээр ярих хүн Орост үлдсэнгүй.
Үндэсний Статистикийн хорооны Даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийн 9:00 цагт болж, “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны асуулга, нөхөх зааврыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд энэхүү заавраар 165000 төрийн албан хаагчаас үндэсний бичгийн судалгаа авахыг зөвшөөрч дэмжлээ.