Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Эх хэл – Нэг Монгол” монгол хэлний багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын боловсролын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн арга зүйг шинэчлэх, эх хэлний хэрэглээ, үндэсний соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх бодлогын асуудлыг хэлэлцэх тус зөвлөгөөнд улс орны өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаач, хэл шинжлэл, утга зохиол судлал, бүх шатны боловсролын байгууллагын төлөөлөл 700 гаруй багш оролцлоо.

цааш унших

МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН УЛСЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН “ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ: УНШИЖ ОЙЛГОХ ЧАДВАР” СЭДЭВТ 6 ДУГААР САЛБАР ХУРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, суралцагчдын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх арга замыг хэлэлцэх зорилготой тус салбар хуралдааныг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын Яам,Гадаад Харилцааны Яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

цааш унших

ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжлийг дэмжих, хэл ярианы хөгжлийн хоцрогдолыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

цааш унших
Top