Улсын нэр томьёоны комиссын ээлжит хурал 2022 оны 2 дугаар сарын 14-ний Даваа гарагт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хурлын танхимд боллоо.
Хуралд Улсын нэр томьёоны комиссын гишүүн байгууллага болох Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн мэргэжлийн судлаач, багш нар оролцож, Боловсрол, шинжлэх ухааны яам, боловсролын салбарын эрдэмтдийн хамтран боловсруулсан Боловсрол судлалын нэр томьёоны толь бичгийг хэлэлцлээ.
Уг толь бичигт боловсролын салбарын нийт 2524 нэр томьёо багтсан бөгөөд монгол-орос-англи-үндэсний бичгээр бичиж, нэр томьёоны тодорхойлолтыг хавсаргасан байна.
Хуралд оролцсон УНТК-ийн гишүүн байгууллагын багш, судлаачид өөрсдийн санал дүгнэлтээ хэлж, толь бичиг зохиогчид уг санал дүгнэлтийг тусган сайжруулж, дахин хэлэлцүүлэхээр тогтов.
ХБҮЗ-ийн Ажлын алба