Анх ЮНЕСКО-оос Олон улсын эх хэлний өдрийг тунхаглаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан бөгөөд энэ өдөр тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэл чухал үүрэгтэйг онцолдог.
Монгол хэлний тухай хуулийн 7.2-т, Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна; 24.2-т, Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө; “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.3.9-т, Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахын тулд төрийн захиргааны байгууллагуудад эх зохиогчийн орон тоо бий болгож, кирилл, монгол үсгийн хөрвөх программыг ажиллуулах бэлтгэл хангана; гэж тус тус заасны дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажил өнөөдрөөс эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны “Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” 67 дугаар тогтоолоор Төрийн хэлний зөвлөлийг анхлан байгуулж байсан түүхтэй.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны “Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” 67 дугаар тогтоолоор Төрийн хэлний зөвлөлийг анхлан байгуулж байсан түүхтэй.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 7 дахь цуврал лекц 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр МУБИС-ийн 305 тоот танхимд боллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 6 дахь цуврал лекц 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр МУБИС-ийн 305 тоот танхимд боллоо.
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Нэр томьёо ба шинжлэх ухаан технологийн хөгжил-2024" олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ-2024" олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Энэхүү сурах бичиг нь зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй монгол бичгээ сурч, судлах хэн бүхэнд зориулсан сурах бичиг болно.
Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичээс-800, Цогтын хадны бичээс-400 сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд болж, гадаад дотоодын 22 эрдэмтэн судлаач оролцож, илтгэл хэлэлцүүллээ.