"Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 7 дугаар сарын 1-ний Даваа гарагт Чингис хаан Үндэсний музейд болно.
“Монгол бичгийн анхдугаар олимпиад”-ыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Ерөнхий боловсролын 97 дугаар сургууль хамтран 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хамтран зохион байгууллаа.
Олимпиадад сургууль, дүүрэг, нийслэлээс шалгарсан 442 суралцагч оролцож, оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс, 43 сурагч шагналт байр эзэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн чиглэлийн дагуу аймгуудын Засаг дарга, түүний тамгын газрын дарга нарыг оролцуулсан цахим уулзалтыг зохион байгууллаа. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд мэдээлэл өгөв.
Өмнөговь аймаг Үндэсний бичигтэн аймаг болох аян өрнүүлж байна.
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн хороо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй "Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-нд Дундговь аймгийн 15 сумын 2449 төрийн албан хаагч хамрагдаад байна.
Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуульд үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулахаар тусгасан.
Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Бүхнийг үндэсний монгол бичгээрээ” аяныг зарлаж хаяг бүтээгдэхүүнийхээ нэр, шошгыг монгол бичгээр гаргахыг уриалжээ.
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа үргэлжилж байна.