Өнөөдөр Олон Улсын Эх хэлний өдөр. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийслэлийн боловсролын газар, Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран "Хэл, сургалт, судалгаа, технологи" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хуралд Улсын нэр томьёоны комиссын гишүүн байгууллага болох Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн мэргэжлийн судлаач, багш нар оролцож, Боловсрол, шинжлэх ухааны яам, боловсролын салбарын эрдэмтдийн хамтран боловсруулсан Боловсрол судлалын нэр томьёоны толь бичгийг хэлэлцлээ.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Сүүлийн 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй цуцлагдсан. Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалт 400 онооны босготой байна.
Үндэсний хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоог ярилцах зорилгоор 2022 оны 1 дүгээр 26-ны өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад өдөр тутмын сонин, мэдээллийн сайт, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцов.
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа. Хуралдааны үеэр Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт туссан 69 үйл ажиллагааг гурван чиглэлд хувааж, дэд ажлын хэсгүүдийг байгуулав.
Хэл зүй, генетик, археологийн хамтарсан судалгаа хийсэн эрдэмтэд орчин үеийн Япон, Солонгос, Түрэг, Монгол хэлнүүдийн язгуур болох Транс-Еврази хэл 9,000 орчим жилийн өмнө буюу шинэ чулуун зэвсгийн үед өнөөгийн Зүүн Хойд Хятадад үүссэн гэж дүгнэжээ.
Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо.
Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо (WFD)-ноос жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон Улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон 1958 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.
Элсэлтийн ерөнхий шалгалт 2021 оны 8 дугаар сарын 19-22-нд Монгол Улс даяар зохион байгуулагдлаа. Монгол хэлний хичээлээр нийт 13,050 хүүхэд шалгалт өгснөөс 28 хүүхэд 800 оноо авсан байна.
1965 онд Ираны нийслэл Тегеран хотод болсон "Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах тухай Олон Улсын Боловсролын сайд нарын бага хурал"-аас гарсан зөвлөмжийн дагуу ЮНЕСКО 1966 онд жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдрийг Олон Улсын бичиг үсгийн өдөр болгон зарласан.