Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын Үндэсний номын сан, “Бидний монгол бичиг” НҮТББ хамтран “Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааныг зохион байгууллаа.
Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улсын төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар тогтсон билээ.
Архивын ерөнхий газрын даргын 2021 оны А/31 дүгээр тушаалаар “Монгол бичгээр үйлдэх зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт боловсруулах” ажлын хэсэг байгуулсан.
2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл энэ оны анхдугаар хурлаа хийлээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Д.Мөнхсайхан нийт иргэдийн дунд эх хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн соёлыг сайжруулах, хүүхэд залууст сурталчлах арга хэмжээг далайцтай, үр нөлөөтэй зохион байгуулах нь зүйтэй гэж цохон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны “Чингис хааны иггээсэн монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай” 105 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл, бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхдэдээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол хэл, бичгийн шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулна. Шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр болох юм. Эдгээрт ажиллах комиссын гишүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын үндэсний музей хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын Түүх, нийгмийн ухааны багш нарыг чадавхжуулах сургалтыг 3 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн 40 гаруй сургуулийн 45 багш хамрагдав.
Гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл, бичиг уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор ХБҮЗ-ийн Гадаад дахь салбар зөвлөлийг байгуулсан.
Үгээр хувцаслаж, дүр төрхөө өнгөөр чимж, зөв хэмнэлээр цохилсон яруу найраг нь юутай ч зүйрлэмгүй хүч чадалтай. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн эх булаг болсон яруу найраг нь харилцааг баяжуулж, бусдад нээлттэй байх боломжоор хангадаг илэрхийллийн дотно хэлбэр бөгөөд ээдрээтэй энэ цаг үед урьд урьдынхаас илүү хэрэгцээтэй харилцаа холбоо гэж харагдаж байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, албан хаагчдад Монгол хэлний зөв бичих дүрэм, монгол бичгийн цахим бичвэрийн сургалт хийв.