Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол хэлний тухай хуулийг Баруун бүс нутагт хэрэгжүүлэх чиглэлээр Ховд их сургуультай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Талууд энэ хүрээнд Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил хийх, монгол хэл, аман аялгуу судлах, хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, бүх шатны үндэсний бичгийн сургалт, хамтарсан судалгааны экспедиц , бага хурал, симпозиум зохион байгуулах зэрэг олон чиглэлд хамтран ажиллана.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Ховд их сургуулийн захирал Б.Гантөмөр, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, Сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Пүрэвсүрэн, МУГБ, ХИС-ийн Хэл зохиолын тэнхимийн профессор Б.Даваадорж, Профессор Г.Өрнөхдэлгэр, багш Б.Бямбадорж нар оролцлоо. Хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.
Эх сурвалж: khu.edu.mn