Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ ЯРИЛЦАВ

 

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах эрх зүйн орчин бий болоод байгаа. Мөн үүнтэй холбогдуулан Засгийн газраас Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ыг баталсан билээ. 

Үндэсний хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоог ярилцах зорилгоор 2022 оны 1 дүгээр 26-ны өдөр  Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад өдөр тутмын сонин, мэдээллийн сайт, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцов. 

Уулзалтын үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монгол хэлний тухай хууль болон Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй санал солилцов. Уулзалтын төгсгөлд үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж буй "Зууны мэдээ" сонин, "Ньюс.мн" сайт, "ТВ 7 хоног" сэтгүүлд батламж гардуулав.   

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

 

Top