Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 тоот тогтоолоор Монгол үсгийн дүрмийн журамласан толь бүтээх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.Журамласан толийн ажлын хэсгийн гишүүд 2017 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.
Эрдэм номдоо шамдан суралцах Есдүгээр сарын нэгний баярт өдрийн мэндчилгээ дэвшүүлье! Хичээлийн цүнхээ мөрөвчлөн эрдэм номын замдаа гарч, төрөлх сургуулийнхаа гадаа шуугилдах хүүхэд залуусын баяр хөөрөөр улс орон маань бялхаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 8 дугаар сарын 25-нд гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Япон улсын Шова Эмэгтэйчүүдийн их сургуулийн доктор, профессор Т.Хөхбаатарын лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, даруй 1946 онд бүх нийтээр, албан ёсоор кирил бичгийг хэрэглэж эхлэв.
Дохионы хэл нь сонсголгүй хүний тэгш эрхийг хангах суурь үзүүлэлт болдог бөгөөд сонсголгүй хүн сурч боловсрох, хөдөлмөрлөх, олон нийттэй харилцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг нийгмийн аливаа харилцаанд орохдоо дохионы хэлээр харилцах эрхтэй болохыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Үндэсний бичиг үсгийн баяр” Дундговь аймагт амжилттай болж өндөрлөв. Гурван өдөр үргэлжилсэн баярын үйл ажиллагаанд боловсрол соёлын байгууллагууд идэвхтэй оролцон, 1485 сурагч хамрагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг ёсоор Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор зохион байгуулж байна.