Бичиг үсэг гэдэг бол зөвхөн үсэг, үг эвлүүлж сурахаас хамаагүй өргөн хүрээтэй зүйл бөгөөд цаасан дээр буусан бэхний дуслыг ертөнцийг харах цонх болгон хувиргадаг, мэдлэг, ангижрал, төсөөллийн үүд хаалгыг нээгч түлхүүр юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлөөс ЮНЕСКО-оос жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү “Бичиг үсгийн Олон улсын өдөр”-ийг тэмдэглэж, Осака Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухаан судлалын Азийн 1 дүгээр салбарын профессор ШИОТАНИ Шигэки, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор ТОКУСУ Күрэбито багш нарыг урьж, “Монгол хэл бичгийн судлалын тулгамдсан асуудал”, “Монголчуудын бичиг үсгийн түүхэн хөгжил” сэдвийн хүрээнд лекц ярилцлага зохион байгууллаа.
1967 оноос хойш Бичиг үсгийн Олон улсын өдрийг дэлхий даяар жил бүр тэмдэглэж иржээ. Бичиг үсэгт тайлагдах нь нэр төр, хүний эрхийн асуудал гэдгийг олон нийтэд сануулж, бичиг үсэгт тайлагдах хөтөлбөрийг илүү өргөжүүлэх, тогтвортой нийгэмд хүргэх зорилгоор энэ өдрийг 9 дүгээр сарын 8-ны өдөр тэмдэглэдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоол, Гадаад харилцааны сайдын 2021 оны А/51 дүгээр тушаалаар баталсан “Дэлхийн монголчууд-II” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж байна.
“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, форум 2023 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал Төрийн ордонд нээлтээ хийлээ.
1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5-р сарын эхний 7 хоногийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд 20 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Монгол бичигтэн-2025” үзэсгэлэнг 2023 оны 5 дугаар сарын 2-3-ны өдөр Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг, эх, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Олон Улсын эдийн засагч, шинжлэх ухаан судлаач, монгол судлаач, зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн, доктор (PhD), профессор, Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсандамбын Дашнямыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар томиллоо.