Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нэр томьёо: орчуулга, хэрэглээ сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

 

“НЭР ТОМЬЁО: ОРЧУУЛГА, ХЭРЭГЛЭЭ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт боллоо. Уг хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС- Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2022 оноос энэ хуралд оролцож, дэмжин ажиллаж байна.

Хурлыг нээж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, ШУТИС- Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Д.Баясгалан нар үг хэлж, хуралд оролцогчдод амжилт хүслээ. 

Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас гадна Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн ХХШС, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбар, МУИС, АШУҮИС-ийн ДаАУС болон ӨМӨЗО-ны Улаанцав хотын Урлагийн сургуулийн төлөөлөл танхим болон цахим хэлбэрээр оролцож, илтгэл хэлэлцүүллээ.

Энэхүү “Нэр томьёо: орчуулга, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хэлний мэргэжилтнүүдээс гадна, бусад мэргэжлийн багш, судлаачид оролцож, физик, математик, барилга, уул уурхай, техник технологи, хэл шинжлэл, урлаг судлалын нэр томьёоны орчуулга, хэрэглээний тулгамдсан асуудлын талаар олон асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй хурал боллоо.

Нэр томьёоны орчуулга, хэрэглээ нь нийгмийн бүх салбарт тулгамдсан асуудал болж байгааг хуралд оролцогчид онцлоод, цаашид эдгээр асуудлыг хамтран шийдвэрлэх, улмаар энэ хурлын хамрах хүрээг улам өргөжүүлэн, олон улсын хэмжээний болгох талаар санал бодлоо солилцлоо.

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top