Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ӨНӨӨДӨР БИЧИГ ҮСГИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

 

1967 оноос хойш Бичиг үсгийн Олон улсын өдрийг дэлхий даяар жил бүр тэмдэглэдэг. Бичиг үсэгт тайлагдах нь нэр төр, хүний ​​эрхийн асуудал гэдгийг олон нийтэд сануулж, бичиг үсэгт тайлагдах хөтөлбөрийг илүү өргөжүүлэх, тогтвортой нийгэмд хүргэх зорилгоор энэ өдрийг 9 дүгээр сарын 8-ны өдөр тэмдэглэдэг.

Дэлхий даяар тогтвортой ахиц дэвшил гарч байгаа хэдий ч 2020 онд наад зах нь 763 сая залуучууд болон насанд хүрэгчид бичиг үсэгт тайлагдсан суурь мэдлэг дутмаг байгаа тул бичиг үсэгт тайлагдах асуудал байсаар байна. Сүүлийн үеийн COVID-19-ийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, мөргөлдөөн зэрэг нь хямрал бэрхшээлийг улам хурцатгасаар байна.

Сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдал бичиг үсгийн дэвшилд саад болж, дэлхийн бүс нутаг, улс орон, хүн амын тэгш бус байдлыг улам өргөжүүлэв. Бага, дунд орлоготой орнуудад 10 настай хүүхдүүд энгийн бичвэр уншиж, ойлгох чадваргүй хүүхдүүдийн эзлэх хувь 2019 онд 57 хувь байсан бол 2022 онд 70 хувь болж өссөн байна.

Энэ хүрээнд энэ жилийн Бичиг үсгийн Олон улсын өдрийг "Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд бичиг үсгийг түгээх дэлгэрүүлэх: Тогтвортой, энх тайван нийгмийн суурь үндсийг тавих нь" уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. 


Бичиг үсгийн Олон улсын өдөр 2023 хүн бүрд чанартай, тэгш, хүртээмжтэй боловсрол олгохын тулд бичиг үсэг сурах орчны ач холбогдлыг дахин тунгаан, хувирган өөрчлөхийг уриалж байна!

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар 1989 оны Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр бичиг үсгийн тайлагдалт 96.5, 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр 97,8 хувьтай гарч байсан бол 2010 онд 98,3 болон өсөж, 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр бичиг үсэг тайлагдалтын хувь 98,7 хувьд хүрч мөн өссөн үзүүлэлттэй байна.

 

Эх сурвалж: https://www.unesco.org/en/days/literacy 

Top