Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРАЛ БОЛНО

 

1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог. Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм.

Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны наймдугаар сарын 09-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

Энэ удаагийн Их Хурлыг “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор зохион байгуулж байна. Их Хурал таван салбар хуралдаантай. 

Салбар 1. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд  

Салбар 2. Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе  

Салбар 3. Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз 

Салбар 4. Монголын гадаад ертөнц ба харилцаа  

Салбар 5. Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл  

Уг хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл хэлэлцүүлэх бөгөөд гадаад, дотоодын 750 гаруй эрдэмтэн хуралд оролцоно. Мөн энэ удаагийн Их хурал нь монгол судлалын залуу үеийг дэмжин Залуу Монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаач илтгэл тавина.

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР https://iams.org.mn/4520.html холбоосоор орж үзнэ үү. 

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top