Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий 20 гаруй байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  

2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны C/13 дугаар тушаалаар Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS:6395:2022 стандартыг баталсан.

Уг стандартыг Төрийн албанд турших 200.000 мянга гаруй төрийн албан хаагчдад Үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг үе шаттай хэрхэн явуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар харилцан санал солилцлоо.

Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS:6395:2022 стандартыг баталснаас хойш 5 аймаг, 20 гаруй байгууллага монгол бичгээр албан хэрэг хөтлөх ажлыг эхлүүлээд байна.

Уг ажлыг  бүх аймаг дүүрэгт турших, эрчимжүүлэх сургалтыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газар 10 дугаар сараас хамтран хэрэгжүүлнэ.

Мөн монгол хэл, үндэсний бичгийн тестийн санг бүрдүүлж төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад ашиглаж эхлээд байна.

 

Эх сурвалж: https://csc.gov.mn

Top