Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Аймаг, Нийслэлийн Архивын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн нийт архив бичиг хэргийн 1000 гаруй байгууллагыг оролцуулан Монгол бичгийн танхим болон цахим хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго нь Нийслэлийн нийт архив, бичиг хэргийн ажилтнуудад MNS 6395:2022 Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага стандартыг танилцуулах, хэрхэн турших, хэвлэх, хэрэглээний фонтыг хэрхэн суулгах, бичих, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, мөн оролцсон 1000 байгууллагын ажилтнуудын Монгол бичгийн мэдлэгийг шалгах тандалтын сорилыг цахимаар авч, үр дүнг нь өөрсдөд нь мэдээлэх зэрэг ач холбогдолтой боллоо.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Архивын ерөнхий газартай хамтран тус сургалтыг цахимаар 2022 оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд 21 аймаг, 330 сумын архив, бичиг хэргийн (4700 орчим) ажилчдад бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү сургалтаар монгол бичгийн хэвлэмэл хуудасны стандарт, үндэсний бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, кирилл үсгийн гарын байрлалд тохируулсан монгол бичгийн гарын байрлалыг танилцуулж, Гүүгл платформ ашиглан тухайн оролцогчдын монгол бичгийн чадварыг шалгах сорилыг авч, дүнг танилцууллаа.  

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top