Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 6 дахь цуврал лекц 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр МУБИС-ийн 305 тоот танхимд боллоо.
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Ганболд лекцийг нээж, БНЧУ-ын Масарикийн Их сургуулийн Гүн ухааны сургуулийн Монгол, Солонгос, Вьетнам судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) Ондрей Срба (Ondřej Srba)-г товч танилцууллаа.
“Монгол хэл бичгийн өв” цуврал лекцийн 6 дахь дугаарт БНЧУ-ын Масарикийн Их сургуулийн Гүн ухааны сургуулийн багш, доктор (Ph.D) Ондрей Срба “Орон нутгийн түүхийн ой санамжийг аман сурвалжаар мөшгөх нь: Булган голын сав газрын судалгааны жишээн дээр” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.
ХБҮЗ-ийн Ажлын алба