Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны “Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” 67 дугаар тогтоолоор Төрийн хэлний зөвлөлийг анхлан байгуулж байсан түүхтэй.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн
Ажлын алба