Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанд Архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
Монгол хэл, уран зохиол, боловсрол судлал, хэл шинжлэл, монгол судлал, түүх, архив судлалын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах чадвартай, монгол хэл, үндэсний бичиг, найруулга зүйн зохих түвшний мэдлэгтэй байх.
Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, албан хэрэг хөтлөлтийн цахим системийг ашиглах чадвартай байх.
Архив, бичиг хэргийн ажилтны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, ажлын туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг
Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 10 дугаар сарын 09-23-ны өдөр хүртэл, өдөр бүр 17:00 цаг хүртэл Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанд цаасаар болон helniizuvlul@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Лавлах утас: 51-261727
ХБҮЗ-ийн Ажлын алба