Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2018 ОНЫ 46 ДУГААР ЗАРЛИГИЙН ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх үүргийнхээ хүрээнд “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлигийг 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр гаргасан билээ.

Зарлигт 2018 онд багтаан монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх, иргэд, багш нар, эрдэмтэн судлаачдаас хамгийн ихээр гарч буй санал бол элсэлтийн шалгалтад заавал авч буй монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох, төрөөс улсын олимпиад албан ёсоор зохион байгуулах, багш нарыг үнэлж урамшуулах нь эх хэл, үндэсний бичгийн үнэлэмжийг сэргээж, сурагчдад эх оронч хүмүүжил олгохыг БСШУСЯ-нд үүрэг болгосон юм.

Энэхүү зарлигийн дагуу БСШУСЯ-ны сайд Их дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтыг босго оноотой болгох талаар 2019 оны 1 дүгээр сарын 30-нд А/42 тушаал гаргаж зарлигийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

 

Top