Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД 400 ОНОО АВААГҮЙ ТОХИОЛДОЛД ЭЕШ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Бид Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил ЭЕШ өгөх хүүхдүүд юуг анхаарах ёстой вэ?

-ЕБС төгсөгчдийн анхаарах зүйлс нь мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө багш нар, эцэг, эхтэйгээ сайтар ярилцаж байж шалгалтдаа бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгэлийг хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ баталгаажуулалт нэг л удаа хийх боломжтой. Өнөөдөр бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх сургууль болон зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй. Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт шалгуулагчид заавал өгөх ёстой. Босго оноо нь 400. Гуравдугаар сарын 23-нд эхний шалгалтыг авна. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ. Хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтад өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм. 400 оноо аваагүй тохиолдолд ЭЕШ өгөх боломжгүй.

-Нэг хүүхэд дээд тал нь хэдэн хичээлээр ЭЕШ өгөх боломжтой вэ? 

-Хэдэн хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн өөрийнх нь сонголт.  Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгнө. Дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болно.

-Энэ жил хэчнээн хүүхэд ЭЕШ өгөх вэ?

-Энэ жил шалгуулагчийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай байгаа тул шалгалтын 30 байрыг бэлдэхээр төлөвлөсөн. Үүнээс 22 нь орон нутагт, найм нь нийслэлд байхаар төлөвлөж байгаа ч бүртгэл хаагдсаны дараагаар эцэслэн шийдвэрлэнэ.

-ЭЕШ-ын тов хэзээ гарах вэ?

-ЭЕШ-ын хугацааг БСШУСЯ-тай хамтран товлоно. Урьдчилсан байдлаар ЕБС-ийн хичээл дууссанаас хойш 3 хоногийн дараа товлохоор саналаа хүргүүлсэн.

Т.Гэрэл

Эх сурвалж: www.zaluu.com

Top