Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 5 дахь цуврал лекц 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр МУБИС-ийн 305 тоот танхимд боллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны Эрдэм шинжилгээний ажилтан М.Гэрэлсүрэн лекцийг нээж, Соёлын өвийн үндэсний төвийн Баримтат өв хариуцсан бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаярыг товч танилцууллаа.
“Монгол хэл бичгийн өв” цуврал лекцийн 5 дахь дугаарт Монгол улсын Соёлын өвийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Хомоолын Түмэнбаяр “Зава Дамдины Хор чойнжүн “Алтан дэвтэр” зохиолын өнцгийн чимэлт эх сурвалжийн тухай” сэдвээр лекц уншлаа.
ХБҮЗ-ийн Ажлын алба