Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 4 дэх цуврал лекц 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр МУБИС-ийн 200 тоот танхимд боллоо.
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Ганболд лекцийг нээж, доктор (Ph.D), профессор Такаши Мацүкаваг товч танилцууллаа.
“Монгол хэл бичгийн өв” цуврал лекцийн 4 дэх дугаарт Япон улсын Отани Их сургуулийн профессор, доктор (Ph.D) Такаши Мацүкава “Таван хэлээр хавсаргасан “Дай Мин улсын Тайзу хаанд буян үйлдсэн урт зураг”-ийн монгол хэлний хэсгийн тухай” сэдвээр лекц уншлаа.
ХБҮЗ-ийн Ажлын алба