Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭР-2022” УЛСЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

 

“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааныг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж дүгнэсэн бөгөөд өнөөдөр шилдгээр шалгарсан оролцогчдод шагналыг гардууллаа. Шагналыг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар гардуулж, баяр хүргэн амжилт хүслээ.

Уралдаанд оролцохоор 606 оролцогч бүртгүүлснээс 500 гаруй оролцогч цахимаар биечлэн оролцож, юникодын болон юникодын бус фонтоор цахимд бичих гэсэн хоёр төрлөөр мэргэжлийн ба мэргэжлийн бус ангилалд; гар утасны Chimee хэрэглүүр ашиглан бүтээл бэлтгэж ирүүлэх сурагчдын ангилалд өрсөлдөж, 5 ангиллын эхний 3 байрт шалгарсан шилдэг 15 оролцогч өнөөдөр шагналаа гардан авсан юм.

Ёслолын төгсгөлд Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо улсын уралдаанд оролцож шалгарсан ЕБС-ийн сурагчдыг анги хамт олныхоо хамтаар Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үнэ төлбөргүйгээр үзэхийг урилаа. 

Мөн энэ үеэр “Бүтээлч бичигтэн-2022” монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 15 уран бүтээлчийн 20 бүтээл тавигдсан байна. Үзэсгэлэнг 2022 оны 5 дугаар сарыг дуустал Монгол Улсын Үндэсний номын сангийн 1-3 дугаар давхарт дэлгэн толилуулах юм байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний номын сан/National Library of Mongolia/

Top