Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны “Чингис хааны иггээсэн монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэх тухай” 105 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл, бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхдэдээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ оны Үндэсний бичиг үсгийн баяраар 21 аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлөөс зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр гарлаа.
ХБҮЗ-ийн Ажлын алба