Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна 

Монгол хэл, бичгийн шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулна. 

Шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр болох юм. Эдгээрт ажиллах комиссын гишүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг өчигдөр зохион байгуулжээ. Сургалтад хөдөө орон нутагт ажиллах 48, нийслэл, дүүргүүдэд ажиллах 75 багш, мэргэжилтэн, арга зүйч хамрагдлаа.

Шалгуулагчид eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч шалгалт өгөх төв, заал, суудлын хуваариа хэвлэн авч болох юм.

Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго 400 онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Дахин шалгалтад тэнцээгүй бол Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох боломжгүй юм.

Эх сурвалж: Мэдээ.мн

Top