Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГАДААД ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА.

 

Гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл, бичиг уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор ХБҮЗ-ийн Гадаад дахь салбар зөвлөлийг байгуулсан. 

Салбар зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйг сайжруулах сургалтыг тогтмол зохион байгуулах бөгөөд энэ чиглэлд Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана. 

"Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн цуврал сургалт"-ыг АНУ-ын Конгрессын монгол номын мэргэжилтэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Гадаад дахь салбар зөвлөл хариуцсан ажилтан, доктор Мягмарын Саруул-Эрдэнэ "Хэл заах аргын дөрвөн утасны онол" сэдвээр 2021 оны 03 дугаар сарын 26-ны Бямба гаргийн 22:00-24:00 цагт (Улаанбаатарын цагаар) цахимаар явуулна. 

Top