Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Эх хэлний хөгжил хувьсал, мандал мөхөл: Юунаас айх, юунаас үл айх тухайд сэдэвт лекц ярилцлага боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан.

“Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 21 аймгийн салбар зөвлөлд чиглэл өгч “Эх хэлний дархлааг цахим орчинд сайжруулъя” аяныг эхлүүлэв.

Уг аяныг дэмжиж Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Нийслэлийн Боловсролын  газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын хүүхдийн ордон, нийслэл болон орон нутгийн монгол хэл, уран зохиолын 900 гаруй багш уриалга гаргаж, лекц ярилцлагад хамрагдав.

Лекцийг Конгрессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн, “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ “Эх хэлний хөгжил хувьсал, мандал мөхөл: Юунаас айх, юунаас үл айх тухайд” сэдвээр уншив.

Доктор М.Саруул-Эрдэнэ хэлний хувьсал, хэл мөхлөө хэмээх таван зүйлийн дэмий айдас, хэлний талаарх дөрвөн зүйлийн буруу үзэл, эх хэлээ хайрлан хамгаалахын тулд юунаас айх, юутай тэмцэх тухайд гэсэн агуулгын хүрээнд лекц уншиж, багш нартай ярилцлаа.

Ярилцлагын төгсгөлд багш, судлаачид доктор М.Саруул-Эрдэнээс эх хэлний хөгжил хувьсал, түүний судалгааны ажлын чиглэл, бусад улс орон эх хэлээ хэрхэн хөгжүүлэн хамгаалж буй туршлага, судлаачийн нийтийн хүртээл болсон ном зохиолын тухай сонирхолтой яриа өрнүүлэв.

Top