Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Хурлыг нээж, БСШУС-ын сайд бөгөөд ХБҮЗ-ийн дарга Ж.Батсуурь үг хэллээ. Уг хуралд дээрх байгууллагуудын эрдэмтэн, судлаачаас гадна Хүүхдийн төв номын сан, Хүүхдийн урлан бүтээх төвийн ажилтан Хүүхдийн хэл ярианы орчин, Хүүхдийн төрөлх хэлээ эзэмшиж буй байдал, Монгол тоглоом наадгай хүүхдийн хэл сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх нь, Хүүхэд уншиж сурахад нөлөөлөх хүчин зүйлс гэх мэт сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Хуралд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 100 гаруй эрхлэгч, багш хамрагдсан бөгөөд эрдэмтэн, судлаач багш нар хүүхдийн хэл ярианы хөгжилд эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл, багш, эцэг эхийн идэвх санаачилга, оролцооны талаар хурлын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ХБҮЗ-ийн Ажлын алба
2017.05.24