Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ БИЧГИЙН АНХДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоол “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”, БШУС-ын 2020 оны А/144 дүгээр тушаал “Монгол хэлний сургалтын талаар баримтлах бодлого”, МУ-ын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжийн хэрэгжилтийн хүрээнд, суралцагчдын эх хэлээрээ зөв бичих, ярих, унших, сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх, эх орныхоо түүх соёл, уламжлалт зан заншлыг дээдлэн бахархах, хүнлэг, эх оронч, үндэсний ухамсартай иргэн болж төлөвшихөд нь дэмжих, багш, суралцагчдын шинжлэх ухааны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын 6-11 дүгээр ангийн суралцагчдын дунд “Монгол бичгийн анхдугаар олимпиад”-ыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Ерөнхий боловсролын 97 дугаар сургууль хамтран 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хамтран зохион байгууллаа.

Олимпиадад сургууль, дүүрэг, нийслэлээс шалгарсан 442 суралцагч оролцож, оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс, 43 сурагч шагналт байр эзэллээ.

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн Урлаг зааланд “Монгол бичгийн анхдугаар олимпиад”-д амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн сурагчдад өргөмжлөл, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Олимпиадын үеэр нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 12 дугаар ангийн суралцагч М.Номин-Эрдэнэ, А.Нарангоо нар бийрийн болон хулсан үзгийн төрлөөр бүтээлээ туурвин “Гоо номин үзэсгэлэн”, уран зургийн төрлөөр Б.Анударь “Anu’s art portfolio” үзэсгэлэнгээ тус тус гаргалаа. Үзэсгэлэнг Нийслэлийн ерөнхий боловсролын багш, суралцагч, эцэг эхчүүд үзэж сонирхлоо.

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top