Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Монгол хэл бичгийн өв” цуврал лекц №3 боллоо

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 3 дахь лекц 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр МУБИС-ийн 305 тоот хичээлийн танхимд боллоо.

МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Ганболд нээж, илтгэгчдийг товч танилцууллаа.

“Монгол хэл бичгийн өв” цувралын 3 дахь дугаарт Япон Улсын Осака Их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны судлалын салбарын профессор Шиотани Шигэки “Миньхэ монгор хэлний өгүүлэхүүний хэлбэрийн талаарх суурь судалгаа – Монгол төрөл хэлнүүдэд эзлэх байр ба субъектив, объектив хэлбэрийн ялгаа” сэдвээр, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Сурвалж бичиг, төвөд судлалын салбарын Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Т.Отгонбаяр “Гүнтан гэгээний “Ус, модны шастирууд”-аас үүдэлтэй хос ёсны сургаалууд” сэдвээр тус тус лекц уншлаа.

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top