Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны ажилчид монгол бичгийн мэдлэгээ тогтоолгож, хэвлэмэл хуудсаа монгол бичгээр туршиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар байгуулсан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий 20 гаруй байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны C/13 дугаар тушаалаар Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS:6395:2022 стандартыг баталсан.

Энэ стандартад нийцүүлэн Төрийн албаны зөвлөл өнөөдрөөс эхлэн албан бичгээ монгол бичгээр туршиж эхэллээ.

Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны нийт 61 албан хаагчийн Монгол бичгийн мэдлэгийг шалгаж, түвшнийг нь тогтоов. Тус байгууллагууд хамтын ажиллагааныхаа хүрээнд нийт ажилчдадаа Монгол бичгийн хичээлийг 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн заахаар тогтов.

Top