Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛАХ ТАЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

 

Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн чиглэлийн дагуу аймгуудын Засаг дарга, түүний тамгын газрын дарга нарыг оролцуулсан цахим уулзалтыг зохион байгууллаа. Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд мэдээлэл өгөв. Мөн Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн ур чадварыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Архивын ерөнхий газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн.

“Төрийн албаны зөвлөлийн цахим систем"-д байгаа төрийн бүх шатны байгууллагын албан хаагчдад үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааны асуулгын холбоосыг цахим орчинд хүргэсэн бөгөөд судалгаанд нийт 128216 төрийн албан хаагч хамрагдсан. Судалгаанд хамрагдагсдын 46.9 хувь нь төрийн албан хэргийг хос бичгээр явуулахад бэлэн гэсэн бол 53.1 хувь нь бэлэн бус гэж хариулсан талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын хэлтсийн дарга Р.Мандахзориг мэдээллээ. Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 59.1 хувь төрийн албан хэргийг хос бичгээр явуулахад бэлэн гэж хариулсан нь орон нутгийн хамгийн өндөр үзүүлэлт болж, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Завхан аймгууд удаалж байна.

Цахим уулзалтын төгсгөлд Булган, Говь-Алтай, Төв зэрэг аймгийн удирдлагууд холбогдож, санал, хүсэлт уламжиллаа.

 

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл https://www.facebook.com/story.php 

Top