“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, форум 2023 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уг олон улсын эрдэм шинжилгээний хурал, форумыг зохион байгуулахад Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран ажиллалаа.
Хурлын нээлт өнөөдөр МУИС-ийн хичээлийн I байр, Эрдмийн танхимд 09:00 цагт боллоо. Хурлыг нээж Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, МУИС-ийн ректор, МУ-ын Ардын багш Д.Бадарч, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Л.Дашням нар үг хэллээ. Энэ үеэр Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Казүюки Окада Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Шибаяама Ютакагийн ирүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа.
Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсаас гадна Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Чех Улсын 70 гаруй эрдэмтэн судлаач оролцож, судалгаа шинжилгээний үр дүн, бүтээл туурвилын ололт амжилтыг танилцуулах, хэлэлцүүлэхээр чуулж байна.
“Монголын уран зохиолын харилцаа холбоо: Уламжлал, өнөө үе” сэдвийн хүрээнд:
1. Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжинашийн эснэсний 185 жилийн ойд зориулсан хурал
2. Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал
3. “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форумыг тус тус зохион байгуулж байна.
Япон дахь монголын уран зохиолын нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан монгол уран зохиол судлалын “Улаанбаатарын хурал-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал: МУИС-ийн хичээлийн I байр, Эрдмийн танхимд, 2023 оны 8 дугаар сарын 15-ны 10:00-18:00 цагт, 2023 оны 8 дугаар сарын 16-ны 09:00-13:00 цагт;
Их зохиолч Ванчинбалын Инжаннашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал: МУИС-ийн хичээлийн II байр, 439 тоот хурлын танхимд, 2023 оны 8 дугаар сарын 15-ны 10:00-18:00 цагт;
“Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, форум: 2023 оны 8 дугаар сарын 16-ны 14:00-18:00 цагт тус тус болно.
ХБҮЗ-ийн Ажлын алба