Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

"МОНГОЛ БИЧГИЙН ЦАХИМ БИЧВЭР-2022" УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын Үндэсний номын сан, “Бидний монгол бичиг” НҮТББ хамтран “Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд оролцохоор 606 оролцогч бүртгүүлснээс 500 гаруй оролцогч цахимаар оролцов. Тэдгээрийн 400 гаруй нь бичсэн материалаа заасан хугацаанд багтаан ирүүлж, шалгаруулалтад оролцсоноос дараах оролцогчид ангилал тус бүрийнхээ шилдгээр шалгарлаа.

“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааны шилдэг оролцогчдодоо халуун баяр хүргэхийн сацуу үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн хөгжүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж яваа нийт оролцогчдодоо гүн талархал илэрхийлье.

Шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслолыг Монгол Улсын Үндэсний номын сан дээр болон цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд ёслолын хугацааг жич утсаар мэдэгдэж, цахим орчинд нийтлэх болно.

“Монгол бичгийн цахим бичвэр” улсын уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулж байхаар төлөвлөж байна.

Монголын үндэсний бичиг соёл түгэн дэлгэрэх болтугай.

 

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ цахим хуудас

 

Top