Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Ням гаргийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон зарласан.
“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, 21 аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж буй үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.