Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тогтоох судалгааг улс орон даяар эхлүүллээ

Улсын хэмжээнд анх удаа Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг энэ оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхлүүллээ.

Нийслэл, 21 аймгийн Статистикийн газруудад Үндэсний статистикийн хороо болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс чиглэл өгч ажиллав.

Эрхэм төрийн албан хаагч Та нэвтрэх нэр, нууц кодоо ашиглан хаа байгаа газраасаа цахимаар судалгаандаа хамрагдана уу.

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай хуулийн 7.2-т зааснаар үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, цаашид үндэсний бичгийг төрийн бүх шатанд нэвтрүүлэхэд гол баримжаа болох юм.

ЖИЧ: СУДАЛГААНД ХАМРАГДАХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим систем"-д байгаа төрийн бүх шатны байгууллагын албан хаагч төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд хамрагдана.

Top