Орост цөөнх үндэстний алеут хэл мөхлөө. Уг хэлийг мэддэг сүүлчийн хүн Вера Тимошенко нас барснаар энэ хэлээр ярих хүн Орост үлдсэнгүй.
Тимошенко 94 насандаа нас барсныг хойд нутгийн уугуул иргэдийн холбоо мэдээлэв. Тэрээр Берингийн арлын Никольское сууринд амьдарч алеут хэлний берингийн аялгаар ярьдаг байжээ.
Алеут хэл нь Алеутын болон Берингийн арлуудын уугуул иргэдийн хэл юм. Орост 150 орчим хэл байдаг ба сүүлийн 150 жилийн дотор тэднээс 15 нь устан үгүй болжээ.
Эх сурвалж: eagle.mn