Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАГДЛАА

Говь-Алтай аймаг Хэлний бодлогын салбар зөвлөлөө Аймгийн Засаг даргын орлогч, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, “Алтай мэдээ” сонины эрхлэгч, “Алтай” радиогийн сурвалжлагч, Боловсрол, соёл, урлагийн газрын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн, монгол хэл бичгийн зөвлөх багш нарын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа. Зөвлөлийн хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж “Монгол хэлний тухай хууль”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах зорилгоор 5 чиглэлийн 22 ажил төлөвлөн баталж “Үндэсний бичигтэн аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж эхлээд байна. 

Төрийн болон хувийн хэвшил, аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна дотно хаяг, гудамж талбайн нэрийг кирилл болон монгол бичгээр хослуулан бичих ажлын гүйцэтгэлийг 100 хувьд хүргэх, сургууль бүрд үндэсний бичгийн өргөө буй болгох, аймгийн хэмжээн дэх голлох мэдээллийн цахим хуудас, сонины буланг монгол бичгээр хөтлөх, монгол хэл бичгийн шилдэг арга зүйтэй багш нарыг шалгаруулах, аймгийн ард  иргэдийн дунд монгол бичгийн олимпиад зохион байгуулах, байгууллага хамт олноороо монгол бичигтэн болох аян өрнүүлж шагнаж урамшуулах, төрийн албан хаагчдад ажлын байран дээрх сургалтыг үе шаттай зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээг төлөвлөлөө.

 

 

Top