Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙНХАН ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН БОЛНО

 

Дорноговь аймгийн ууган хэвлэл “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонины редакц Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, Дорноговь аймгийн Хэлний бодлогын Салбар зөвлөлийн 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Улсын хэмжээнд хөдөө орон нутагт АНХ удаа ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР тусгай дугаар бэлтгэн гаргаж эхэллээ.

Тус сонин сар тутам хэвлэгдэн гарах ба агуулгын хамрах хүрээ, сэдэвчилсэн сургалтын бодлогод нийцүүлэх, цаашдын нөлөөллийг үр дүнд хүргэхэд анхаарах зарим зүйлсийн талаар БСУГ-ын дарга Ч.Отгонбаяраас арга зүйн зөвлөгөө авч эхний дугаараа танилцууллаа.

Бидний ажлыг дэмжин тусалсан БСУГ-ын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

Эх сурвалж: Өнөөдрийн ЯЛАЛТ сонин 

Top