2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан “Монгол хэлний тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зорилт, арга хэмжээг төлөвлөн хэлэлцлээ.
Хэлний бодлогын Хөвсгөл аймгийн салбар зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөл, БСУГ хамтран төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулах, албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахад архив, бичиг хэргийн ажилтнууд, төрийн албан хаагчдыг чадваржуулах, төрийн бүх шатны байгууллагууд хамт олноороо монгол бичигтэн болох аян, хөдөлгөөн өрнүүлэх, бүх нийтийн монгол хэл, бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН ӨДӨР"-ийг өргөн цар хүрээтэй тэмдэглэх, монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэхэд чиглэсэн үе шаттай арга хэмжээнүүдийг төлөвлөлөө.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн салбар зөвлөл