Үндэсний Статистикийн хороо Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хураангуй дүнг монгол бичгээр гаргалаа.
Монгол Улс кирилл бичигт шилжсэнээс хойш анх удаа тооллогын тайланг ийнхүү монгол бичгээр гаргаж байгаа юм.
Хураангуй дүн нь Хүн ам, үндэс угсаа, суурьшил, боловсрол зэрэг 16 хэсгээс бүрдсэн бөгөөд тус тайланд орсон инфографикийг мөн монгол бичгээр хүргэж байна.
Дашрамд дуулгахад, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгаа энэ оны 10 дугаар сард эхэлнэ.