Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай сумд өнөөдөр "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг тэмдэглэж байна. Энэ хүрээнд Өндөрхангай сумын иргэд олон нийтийн дунд монгол бичгийн уншлагын уралдаан, төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн чадварын түвшин тогтоох сорилын шалгалт тус тус явуулах юм.
Мөн аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуулийн Монгол хэл бичгийн мэргэжлийн багш нарын дунд "Тод бичиг"-ийн уралдаан, Засаг ноён, гүн Лувсандондовын нэрэмжит Яруу найргийн наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж.
"Монгол хэл бичгийн дэд хөтөлбөр"-ийн хүрээнд зохион байгуулж буй тус арга хэмжээг аймагт 13 дахь жилдээ, сум орон нутагт 6 дахь удаагаа зохиож байгаа нь энэ юм. Энэхүү арга хэмжээ өнгөрсөн жил Ховд сумд болсон юм.
Эх сурвалж: montsame.mn