Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Орон нутагт ажиллалаа

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 тоот тогтоолоор Монгол үсгийн дүрмийн журамласан толь бүтээх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.

Журамласан толийн ажлын хэсгийн гишүүд 2017 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа. Энэ үеэр Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, бага боловсролын багш нар, МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежийн багш, оюутнуудад Монгол хэлний хууль, түүний хэрэгжилт болон шинээр гарах монгол хэлний үсгийн дүрмийн журамласан толийн тухай мэдээлэл өгч, багш нараас Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, журамласан тольд тусгуулах хүсэлтэй үгсийн талаар санал авлаа.

Мөн Завхан аймаг дахь ХБҮЗ-ийн Салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, монгол хэлний тухай хуулийн хүрээнд хийж буй ажлын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо. Түүнчлэн Завхан аймгийн албан байгууллагын хаягжилт ямар байгаа талаар судалгаа хийлээ.

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top