Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

“Хэл бол бидний үндэстнүүд хэмээн нэрийддэг улс төрийн болон түүхэн мөн чанарын хил хязгаарыг давсан асар уудам орон зайн зүй тогтнол юм” хэмээн Октавиа Паз утга зохиолын төрлөөр Нобелийн шагнал гардаж авахдаа хуваагдлыг нэгтгэх хэлний сүр хүчийг онцлон тэмдэглэсэн байдаг.

 

цааш унших

Нэрт монгол судлаач эрдэмтэн Лидия Скородумова насан эцэслэжээ

Монгол судлалын дэлхийн нэрт эрдэмтэн, Ванчинбалын Инжинаш судлаач, Алтан гадас одонт Скородумова Лидия Григорьевна Москва хотноо хүнд өвчний улмаас 73 насандаа насан эцэслэжээ. 

Тэрээр монгол түмний хайртай эрдэмтдийн нэгэн, монгол утга зохиол, соёл, урлаг, хөгжмийн тухай судлагч, судлаач нэрт эрдэмтэн байлаа.

цааш унших

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулж монгол хэл бичгийн сургалт зохион байгууллаа. 2 удаагийн 16 цагийн сургалтад нийт 35 төрийн албан хаагч хамрагдсан байна.

цааш унших

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

“Монгол хэлний тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монголын сайтын холбоотой 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.“Монгол хэлний тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монголын сайтын холбоотой 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

цааш унших

ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛАА СУРГАЛТ БОЛНО

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулж байна. 

цааш унших

“Эх хэлний дархлааг цахим орчинд сайжруулъя” аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласантай холбогдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу цахим орчин дахь эх хэлний боловсролыг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Эх хэлний зөвлөл 8 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн засаг даргын албан тоотыг сумын засаг дарга нарт хүргүүлж, “Эх хэлний боловсролыг цахим орчинд сайжруулъя” 21 хоногийн аян зарлан ажиллаж байна.  

цааш унших

Эх хэлний хөгжил хувьсал, мандал мөхөл: Юунаас айх, юунаас үл айх тухайд сэдэвт лекц ярилцлага боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан.

“Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 21 аймгийн салбар зөвлөлд чиглэл өгч “Эх хэлний дархлааг цахим орчинд сайжруулъя” аяныг эхлүүлэв.

цааш унших

Бичиг үсгийн баяр “Үндэсний бичиг үсэг-тусгаар тогтнол” уриан дор болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бичиг үсгийн баярыг улс орон даяар энэ сарын 8-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

цааш унших

"Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг тэмдэглэж байна

Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай сумд өнөөдөр "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг тэмдэглэж байна. Энэ хүрээнд Өндөрхангай сумын иргэд олон нийтийн дунд монгол бичгийн уншлагын уралдаан, төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн чадварын түвшин тогтоох сорилын шалгалт тус тус явуулах юм.  

Мөн аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуулийн Монгол хэл бичгийн мэргэжлийн багш нарын дунд "Тод бичиг"-ийн уралдаан, Засаг ноён, гүн Лувсандондовын нэрэмжит Яруу найргийн наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж.

цааш унших

Хэлний бодлогын баримт бичигт олон улсын туршлагыг тусгана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл ГХЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний зөвлөлтэй хамтран “Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ГХЯ-ны хурлын танхимд болсон энэхүү хэлэлцүүлэг нь Үндэсний бичиг үсгийн баярыг угтан эх хэлний хэрэглээ, үнэлэмжийг дээшлүүлэх, дэлхийн улс орны хэлний бодлого, төлөвлөлтийн талаар харьцуулан судлах, хамтран ажиллах, туршлага солилцох зорилготой.

Хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа БНСУ, БНЭУ, Бүгд найрамдах Казахстан улс, ОХУ, БНХАУ, БНФУ, Арабын Нэгдсэн Эмират улсын ЭСЯ-ны төлөөлөгч өөрсдийн хэлний бодлого, төрөөс хэрэгжүүлж буй ажлын тухай илтгэл тавив.

цааш унших
Top