Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудалд” 1000 багшийн сургалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудалд” Монгол хэл бичгийн 1000 багшийн сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтран 2021 оны 5 сарын 26-ны өдрөөс 30-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулав.

Сургалтын эхний өдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Төрөөс монгол бичгийн талаар баримталж ирсэн бодлого, шийдвэр, үр дүн”, Боловсрол, Шинжлэх ухааны яамны Бага дунд боловсролын шинжээч Д.Наранзул "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III"-ийн хэрэгжилт, үр дүн”, МУБИС-ийн НХУС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Л.Жумдаан “Кирилл бичигт суурилсан үндэсний бичгийг дөхөм сургах арга зүйн туршлага” сэдвээр сургалт хийв. Сургалтын 2 дахь өдөр “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа “Монгол бичгийн цагаан толгойг таниулах 7 титмийн арга”, МУБИС-ийн НХУС-ийн багш, доктор (Ph.D) Д.Соронзон “Монгол бичгийн сургалтын тулгамдаж буй зарим асуудлууд”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ё.Мөнхбат “Ил хаадын захидлуудын тухай” сэдвээр тус бүр илтгэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Сургалтын 3 дахь өдөр  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Буянбаатар “Монгол бичгийн барын ном судрыг унших тухай”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D)  Б.Баяртуяа  “Монгол бичгийн олон тигээр компьютерт бичих нь”, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Р.Отгонбаатар “Монгол бичиг заах аргын уламжлалаас” сэдвээр, сургалтын 4 дэх өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Э.Баярчимэг “Монгол бичиг ба төр засгийн бодлого”, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Э.Мөнх-Учрал “Монгол хэл бичгийн боловсруулалтын тухайд”, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш докторант Б.Энхсувд “Монгол бичгийн цахим хэрэглээ” сэдвээр, сургалтын сүүлийн өдөр МУБИС-ийн НХУС-ийн багш, доктор (Ph.D), профессор А.Цог-Очир “Монгол бичгийн үсэглэврийн тогтолцоо”, МУБИС-ийн НХУС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганболд “Жамьян гүнгийн Монгол хэлний зүйн бүтээлүүд”, МУБИС-ийн НХУС-ийн багш, доктор (Ph.D), профессор Д.Соронзон “Монгол бичгийн үгийн бүтэц, түүнд холбогдох дүрмүүд” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Хурлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Нийслэлийн боловсролын газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн, докторант Р.Өлзийхүү нар дүгнэж, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга хаав. Уг сургалтаас зөвлөмж гарч, “Иргэн таны оролцоо эх хэлээ хамгаалж чадна” уриалгыг гаргаж цахим орчинд 7 хоног түгээж, үндэсний монгол бичгээ сурталчлан ажиллав. Уг сургалтад 5 хоног 1000 багшийг цахимаар оролцуулсан бөгөөд  давхардсан тоогоор 3700 орчим багш оролцжээ.

Top