Олон улсын эх хэлний өдөр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тохиож байна. “2019 оныг Уугуул хэлний олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн Эх хэлний олон улсын өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцолж байна” хэмээн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей илгээлтдээ дурдсан байна.
“Бидний хэл хаа сайгүй нулимсаа урсган уйлж байна, учир нь хүүхдүүд эх хэлээ хүндрэл бэрхшээлийнх нь хамт эзэнгүй ганцааранг нь орхиод байна” хэмээн Сенегалын яруу найрагч Усейно Гей Косаан өөрийн Волоф хэмээх шүлэгтээ өгүүлсэн байдаг.
Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”–ний хүрээнд Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд цэвэр, алдаагүй сайхан бичих, эмх цэгцтэй байдлыг хэвшүүлэх зорилгоор “Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичих уралдааныг зохион байгууллаа.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл орон даяар эхэлж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, "Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдана. Шалгалтаа өгсний дараа хариугаа шууд авах боломжтой болсон. Урьдчилсан байдлаар 20,000 шалгуулагч оролцоно. Засалт хийх ангийг бэлдэх учир шалгуулагч өөрийн бөглөсөн материалын засалтын явцыг харах боломжтой" гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр, Монгол хэл, бичгийн шалгалт энэ жил 400 босго оноотой болсон. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хаагдана гэв.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн хэмээгээд монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт тусгасан.
Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаагийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр eagle.mn сайтад өгсөн ярилцлага
2018 оны 6-р сарын 19-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлт боллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хэл зохиолын хүрээлэн, Бичиг соёл, боловсролын төв хамтран “Үндэсний бичиг үсэг – 2018” арга хэмжээний хүрээнд “Үндэсний бичиг үсэг – Өв, соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 11:00-16:00 цагт Уран зургийн галарейд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргалаа.