Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Зохиолч Франц Кафка “Ном бол бидний доторх хөлдсөн тэнгисийг хагалах сүх нь байх ёстой” хэмээн бичсэн бол Стэнфордын профессор Жон Фелстинер өөрийн номын гарчгаараа “Яруу найраг дэлхийг аварч чадах уу?” хэмээн асуусан байдаг.

цааш унших

ОХУ-ын алеут хэл мөхлөө

Орост цөөнх үндэстний алеут хэл мөхлөө. Уг хэлийг мэддэг сүүлчийн хүн Вера Тимошенко нас барснаар энэ хэлээр ярих хүн Орост үлдсэнгүй.

цааш унших

"Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа"-ны асуулга, нөхөх зааврыг дэмжлээ

Үндэсний Статистикийн хорооны Даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийн 9:00 цагт болж, “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны асуулга, нөхөх зааврыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд энэхүү заавраар 165000 төрийн албан хаагчаас үндэсний бичгийн судалгаа авахыг зөвшөөрч дэмжлээ.

цааш унших

XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч Сономын Удвалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал 1921 оны 2 сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ.

цааш унших

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАГДЛАА

Говь-Алтай аймаг Хэлний бодлогын салбар зөвлөлөө Аймгийн Засаг даргын орлогч, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, “Алтай мэдээ” сонины эрхлэгч, “Алтай” радиогийн сурвалжлагч, Боловсрол, соёл, урлагийн газрын монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн, монгол хэл бичгийн зөвлөх багш нарын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

 

цааш унших

"БОЛОВСРОЛЫН БОЛОН НИЙГМИЙН ТЭГШ ХАМРУУЛАЛТЫН ТӨЛӨӨ ОЛОН ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ" СЭДВИЙН ДОР ТЭМДЭГЛЭЖ БУЙ ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Хүн төрөлхтний хосгүй үнэт өв болох хэл шинжлэлийн олон талт байдал, олон хэлийг эрхэмлэн хүндэтгэж жил бүрийн 02 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр хэмээн тэмдэглэж ирсэн уламжлалтай.

цааш унших

ДОРНОГОВЬ АЙМГИЙНХАН ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН БОЛНО

Дорноговь аймгийн ууган хэвлэл “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонины редакц Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, Дорноговь аймгийн Хэлний бодлогын Салбар зөвлөлийн 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Улсын хэмжээнд хөдөө орон нутагт АНХ удаа ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР тусгай дугаар бэлтгэн гаргаж эхэллээ. 

 

цааш унших

Оюутнууд ирэх хичээлийн жилээс монгол бичиг үзнэ

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-2024 онд хэрэгжинэ. Одоогоор ЕБС-ийн сурагчид 6 дугаар ангиасаа эхлэн монгол бичиг үзэж байгаа билээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд оюутнууд ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн монгол бичиг үзэхээр болжээ.

цааш унших

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ХӨВСГӨЛ АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ШИНЭЧИЛЖ, 2021-2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ ХЭЛЭЛЦЛЭЭ.

2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан “Монгол хэлний тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зорилт, арга хэмжээг төлөвлөн хэлэлцлээ. 

цааш унших

Ц.Өнөрбаян: Монгол Улс хэл соёлоо бүхний өмнө тавьж, хамгаалах ёстой

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд хөндөгдсөн монгол хэл шинжлэх ухаанч хэл мөн үү, хэрэглээний хувьд яагаад эмзэг хэл болох тухай асуудлаар МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

цааш унших
Top