Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ЭМГЭНЭЛ

Кимүра Акира доктор, профессор 2000 онд манай оронд өөрийн хүсэлт, зардлаар айлчилж, монголын эмч, эмнэлгийн ажилтан нарт хандивын лекц уншиж, үзүүлэх сургууль зохион байгуулж, ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж байсан сэтгэл, харамгүй тусламж, хичээнгүй зүтгэлийг нь мартахын аргагүй.

 Өөрийн охин Кимүра Аяаког бүх талаар дэмжин, Монгол Улсын Урлаг судлалын ухааны болон Түүхийн ухааны доктор, монголч эрдэмтэн болгоход, ухамсарт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан их ачтан тэрээр таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Top