Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томьёоны комиссын ээлжит хуралдаан боллоо

     Монгол хэлний хуулийн 6.5-д бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэх тухай болон 21.7.5-д эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах, толь бүтээх заалтын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд “Улсын нэр томьёоны комисс” ажилладаг.

цааш унших

Зургийн цомог

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XI ИХ ХУРАЛ

Олон Улсын Монголч эрдэмтний XI их хурал 2016 оны 8 дугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотод боллоо. Хуралд дэлхийн 29 орны 430 гаруй эрдэмтэн оролцож, “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар 430 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

цааш унших

Монгол бичгийн сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

    Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүмүүн бичиг сонин, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Монгол бичгийн сургалт, зөвлөгөөнийг 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгууллаа.  

цааш унших
Top